Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form        - Visa application form for tourists
Дэлхийн яруу найрагчдын их хурал 2017 онд манай улсад зохион байгууллагдана PDF Print E-mail
Written by praha   
Thursday, 22 September 2016 13:18
There are no translations available.

Дэлхийн яруу найрагчдын 36-р Их хурал Прага хотноо энэ сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв. Их хуралд таван тивийн улс орнуудыг төлөөлсөн 200 гаруй яруу найрагчид оролцон нийгэм-соёл, уран бүтээлийн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцож, өөрсдийн яруу найргийн дээжээс уншиж уралдлаа. Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал яруу найрагч М.Саруулдалай, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус Их хуралд улсаа төлөөлөн оролцсон бөгөөд яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг яруу найргийн төрөлд 3-р байрын шагнал хүртлээ.
Хурлын төгсгөлд ирэх жилийн Их хурлыг зохион байгуулах эрх авахаар АНУ, Мексик, Монгол, Колумб, БНХАУ зэрэг орнууд нэрээ дэвшүүлэн, санал хураалтад оролцов. Улс болгон өөрсдийн санал, төлөвлөгөөгөө танилцуулж өрсөлдсөнөөс саналын давуу нь манай талд гарч ялсанаар Дэлхийн яруу найрагчдын 37-р Их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ийнхүү манай төлөөлөгчид ирэх жил дэлхийн яруу найргаар дамжуулан эх орноо сурталчилах, үндэснийхээ билэг ухааны царыг таниулах сайхан боломж өвөрлөн ганзага дүүрэн олзтой буцав. Төлөөлөгчдийг Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүлээн авч баяр хүргээд, эх орноо гадаад орнуудад сурталчилах чиглэлээр зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Last Updated on Thursday, 22 September 2016 13:21
 
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Л.Зароалектэй уулзлаа PDF Print E-mail
Written by praha   
Thursday, 22 September 2016 07:26
There are no translations available.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралектэй хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд Л.Заоралек Монголын сайхан оронд зочилж байснаа таатайгаар дурсдаг гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэнд дэвшүүлж, сайд Ц.Мөнх-Оргилыг боломжтой цагтаа БНЧУ-д айлчлахыг урилаа. Сайд Л.Заоралек Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Чехийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байгааг хэлээд тус улсын тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нөхөн сэргээх, сайжруулах төслийг дурдаж, энэ төрлийн хөгжлийн төслүүд хэрэгжүүлвэл үлдэц сайтай болохыг онцлов. Сайд Ц.Мөнх-Оргил эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахын чухлыг онцолж, Чех улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаад талархал илэрхийлэв. Олон жилийн уламжлалт харилцаатай хоёр орны иргэд хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, агаарын үйлчилгээний салбарт хамтрах боломж бололцоо байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс ба Чех, Европын Холбооны бусад улсын харилцаа өргөжиж байгаа тул Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамыг хүний нөөц, техникийн хувьд бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгааг сайд Любомир Заоралек мөн уулзалтын үеэр дуулгав.



 
“Үлгэр домгийн говь” үзэсгэлэнгийн нээлт боллоо PDF Print E-mail
Written by praha   
Thursday, 22 September 2016 07:22
There are no translations available.

БНЧУ-ын Пардубице мужийн Хрудим хотын орон нутгийг судлах музейд “Үлгэр домгийн говь” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Пардубице мужийн Захиргааны ивээл дор зохион байгуулагдаж хоёр сарын туршид Чехийн үзэгчдэд Монголын говийн байгаль, ургамал, амьтад, хүн зоны аж байдал, ахуй амьдралыг танилцуулах юм. Үзэсгэлэнгийн үзмэрийг Монгол судлаач эрдэмтэн И.Шимагийн хувийн цуглуулга, Азийн бяцхан музейн үзмэр, Прага хотын амьтны хүрээлэнгийн ажилтан тахь судлаач, доктор Э.Кусын цуглуулгаас бүрдүүлсэн байна. Энэ удаад Монгол үндэсний дээл хувцас, хөгжмийн зэмсэг, монгол гэр, ахуйн тавилга хогшил, жижиг хэрэглэлүүд, говийн амьтдын чихмэл, арьс үс болон говийн байгалийн гэрэл зураг, элсэн гадаргын загварчилсан үзмэр зэрэг бусад эд зүйлсээс бүрдсэн чамгүй баялаг үзмэрийг үзэгч олонд толилуулж байна.

Read more...
 
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Чехийн төлөөлөгчидтэй уулзлаа PDF Print E-mail
Written by praha   
Friday, 16 September 2016 08:23
There are no translations available.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн орлогч сайд Милослав Сташек, манай улс дахь БНЧУ-ын ЭСЯ, Эдийн засгийн танхим, Чех, Монголын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа. Энэ уулзалтад Чехийн нийт 12 компанийн төлөөлөл оролцсон. Тэд бүгд Монголын зах зээлд нэвтэрье гэж байна. Нэвтрээд ажиллаж байгаа нь барилгын салбарт, барилгын материалын үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламжийн ажилд оролцъё гэх нь таатай сонстоно. Ялангуяа цэвэрлэх байгууламжийн ажил бол гэр хорооллыг барилгажуулах ажлын гол цөм нь билээ. Гэхдээ энэ талаар санал тавьж буй байгууллагууд олширсоор байна.


Read more...
 
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав PDF Print E-mail
Written by praha   
Friday, 16 September 2016 08:16
There are no translations available.

Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны эхний хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин импортын дүн тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү бизнес форумд БНЧУ-аас 20 гаруй харин Монголын талаас 70 бизнес эрхлэгч оролцож хамтран ажиллах ямар боломж, бололцоо байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын хувьд Чех рүү гол төлөв ноос, ноолуур, сүлжмэл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолдог байна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Чехийн талаас байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай байгааг МҮХАҮТ онцолсон. Өнгөрсөн хугацаанд Чехийн Засгийн газрын тусламжийн хүрээнд Монголд 50 гаруй сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Чехийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 52

Links